Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Хэнтий аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд зориулсан танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалт нь орон нутгийн удирдах түвшинд гамшгийн үед хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, төлөвлөлтийн чадавхыг сайжруулах, онцгой нөхцөл байдалд мэргэжлийн уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Сургалтад нийт 140 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, гамшгийн үеийн удирдлагын зохион байгуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагаа, зуд, үер, түймэр, халдварт өвчин зэрэг аюулт үзэгдлийн үеийн хариу арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Мөн олон нийттэй харилцах арга зүй, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалт, шуурхай штабын бүтэц, гамшгийн голомт дахь холбооны ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг практик чадамж шаардсан сэдвүүд багтсан юм.

Сургалтын үр нөлөөг үнэлэх зорилгоор оролцогчдоос сургалтын эхэнд болон төгсгөлд мэдлэг шалгах сорилыг цахимаар авч, мэдлэгийн ахиц дэвшил, ойлголтын түвшинг харьцуулан дүгнэсэн нь сургалтын чанарыг тодорхойлох чухал үзүүлэлт болсон бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар болон НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ын төлөөлөл зэрэг мэргэжлийн байгууллагын экспертүүд мэдээлэл өглөө.
2025/06/24
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/24
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/24
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.