Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой тохиолоо

A- A A+

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, эрхэлсэн ажил, мэргэжилдээ амжилт гаргасан алба хаагчдад шагнал гардуулж, нийт алба хаагчдад баяры мэндчилгээ дэвшүүллээ. 

Тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 464 дүгээр тогтоолоор 1976 онд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги нь түүхийн хугацаанд гамшиг, осол, гал түймрийн голомтод шуурхай үүрэг гүйцэтгэж, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй мэргэжлийн хамт олон болон хөгжиж байна.

Тухайлбал, Тус ангийн алба хаагчид сүүлийн арван жилийн хугацаанд Зуунмод суманд бүртгэгдсэн 249 удаагийн дуудлагаар ажиллаж, 98 хүний амь насыг аварч, 5.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Хагас зуун жилийн хугацаанд тус ангийн алба хаагчид гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, гал түймэр, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай үүрэг гүйцэтгэн, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах үйлсэд мэргэжлийн ур чадвар, эр зориг, хариуцлагаа дайчлан ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж байна. Түүх бол өнгөрснийг дурсах төдий бус, ололт амжилтаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн чигээ тодорхойлох үнэт өв, залгамж холбоо юм” хэмээн онцолсон юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой тохиолоо

Тухайлбал, Тус ангийн алба хаагчид сүүлийн арван жилийн хугацаанд Зуунмод суманд бүртгэгдсэн 249 удаагийн дуудлагаар ажиллаж, 98 хүний амь насыг аварч, 5.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ

Талархлын баярын өдрүүдтэй давхцсан үер, хүчтэй шуурганы улмаас Нью-Жерси мужийн далайн эргийн зарим хэсэгт 2012 оны “Сэнди” супер хар салхинаас хойш хамгийн өндөр усны түвшин бүртгэгджээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-оор шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.