Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа

A- A A+

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-оор шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

Хошууч генерал Г.Ариунбуян “Цэргийн гавьяаны одон хүртсэн нь Төв аймгийн Онцгой байдлын газрын үе үеийн удирдлага, нийт алба хаагчдын эх орон, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсэд зориулсан олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, тангарагтаа үнэнч байдлын бодит үнэлэмж юм. Энэхүү эрхэм хүндтэй шагнал бол зөвхөн өнөөдрийн хамт олны бус, байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн алба хаагчдын хамтын гавьяа, бахархал билээ. Онцгой байдлын байгууллагын тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж буй Та бүхний эр зориг, чин сэтгэл, мэргэжлийн ур чадвар, эх оронч үйлс үеийн үед уламжлагдан, гал түймэр, гамшиг, ослын аюулаас иргэдээ хамгаалах ариун үйлсийн залгамж чанар тасралтгүй үргэлжлэх болтугай” гэлээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 10 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 883 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 466 иргэний амь нас, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 28.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг ийнхүү үнэлсэн юм.

Тус газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги нь 1976 онд байгуулагдаж, гамшиг, осол, гал түймрийн голомтод шуурхай үүрэг гүйцэтгэж, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй мэргэжлийн хамт олон болон хөгжиж, 50 жилийн ойтойгоо золгож байна.  

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-оор шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мэндчилгээ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёсны уламжлал мөнхөд бат оршиж, эх орон минь, ард түмэн минь амгалан байх болтугай!