АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ

A- A A+

Далайн эргийн бүс нутгийг хамарсан хүчтэй шуурганы улмаас пүрэв гарагт АНУ-ын Нью-Жерси мужийн эрэг дагуух суурин газруудад үер болж, хүчтэй салхины улмаас автомашинтай иргэд замд усанд боогдож, үерийн ус авто замуудыг богино хугацаанд эрчимтэй бүрхсэн байна. 


Талархлын баярын өдрүүдтэй давхцсан үер, хүчтэй шуурганы улмаас Нью-Жерси мужийн далайн эргийн зарим хэсэгт 2012 оны “Сэнди” супер хар салхинаас хойш хамгийн өндөр усны түвшин бүртгэгджээ.

 Тэр дундаа Кейп-Мэй орчимд усны түвшин “Сэнди” хар салхины үеийн хэмжээнээс давсан бол Мэрилэнд, Виржиниа, Делавэр болон Каролина мужуудад далайн эргийн бүсүүд их хэмжээний усанд автаж, үерлэсэн талаар мэдээллээ. 

Шуурганы улмаас 850.000 гаруй хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болж, баярын өдрүүдийн аялал, тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч, олон зуун нислэг цуцлагдсан байна.

Хүчтэй салхи болон гэнэтийн үерийн эрсдэл нь хүний амь нас, аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл үүсгэж болзошгүй учраас Нью-Жерси мужид онц байдал зарлаж, албаныхан иргэдийг авто замаар зорчихгүй байхыг уриалжээ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ

Талархлын баярын өдрүүдтэй давхцсан үер, хүчтэй шуурганы улмаас Нью-Жерси мужийн далайн эргийн зарим хэсэгт 2012 оны “Сэнди” супер хар салхинаас хойш хамгийн өндөр усны түвшин бүртгэгджээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-оор шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ