Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн 5 суманд 0,0-0,4 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 0,0 мм, Дорноговь аймгийн 6 суманд 0,0-0,5 мм, Дундговь аймгийн 7 суманд 0,0-0,5 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 0,3-0,6 мм, Төв аймгийн 6 суманд 0,5-1,5 см, Орхон аймгийн 2 суманд 0,2 мм, Булган аймгийн 1 суманд 0,1 мм, Дорнод аймгийн 9 суманд 0-5 см, Хэнтий аймгийн 18 суманд 0-11 см, Сүхбаатар аймгийн 8 суманд 2-5 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-3.0 цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 7-10 градусаар хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн баруун сумдын нутгаар, 28-ний өдөр Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар, 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Дорноговийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, 29-ний өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 30-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 12 сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Салхит баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн, иргэн У-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 6х2.5 метрийн хэмжээтэй хана, 1 м.куб хураалттай цаасан хайрцаг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Цагаан-Овоо баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мэндчилгээ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёсны уламжлал мөнхөд бат оршиж, эх орон минь, ард түмэн минь амгалан байх болтугай!

Отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхийг анхаарууллаа

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг тус тус даалгалаа.