Мэндчилгээ

A- A A+

Эх орон, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ард иргэд Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгаж, төрт ёсны түүхэнд шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал болсон билээ.

Үндсэн хуулиар баталгаажсан иргэн бүрийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитой хангах эрхэм үйлсэд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өдөр бүр хүчин зүтгэж байна.

Гал түймэр, үер ус, цасан болон шороон шуурга, ган, зуд зэрэг гамшиг, аюулт үзэгдэл, ослын өмнө эр зориг, ур чадвараа дайчлан, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж байгаа нийт алба хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний эх оронч сэтгэл, мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, хүнлэг үйлс нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, ард иргэдийн итгэл найдварыг бэхжүүлж байдаг.

Цаашид ч бид гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх үйлсэд хамтын хүч, нэгдмэл зорилгоор тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёсны уламжлал мөнхөд бат оршиж, эх орон минь, ард түмэн минь амгалан байх болтугай!

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мэндчилгээ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёсны уламжлал мөнхөд бат оршиж, эх орон минь, ард түмэн минь амгалан байх болтугай!

Отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхийг анхаарууллаа

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг тус тус даалгалаа.