Отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхийг анхаарууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улссын Шадар сайд Н.Номтойбаяр нар 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 21 аймагт ажиллаж, нийт 205 асуудлыг шийдвэрлэхээр эрэмбэлж, үүнээс 94 асуудлыг бүрэн шийдвэрлэж, хэрэгжилт 50 гаруй хувьтай байна.



Ерөнхий сайд Н.Учрал тайлангаар бус бодит үр дүнгээр ажлыг дүгнэх, биелэлт удааширсан асуудал бүрийн шалтгаан, хариуцах эзэн, шийдвэрлэх хугацааг тодорхой болгохыг чиглэл болгосон юм.



Аймаг, нийслэлийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бүрдүүлэх 15–20 мянган тонн махны нөөц одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг анхаарч, тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэх,

Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн тусгаж, вакцинжуулалт, халдваргүйтгэлийг хугацаанд нь зохион байгуулах, “Шинэ цагийн малчин” аяны хүрээнд малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх,

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг тус тус даалгалаа.

Аймгууд 2027 оны төсвөө батлахдаа өвөлжилтийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, иргэдийн амьдрал, аюулгүй байдалд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тэргүүн ээлжид эрэмбэлэхийг онцлон анхаарууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхийг анхаарууллаа

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг тус тус даалгалаа.

Алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

NEMA Podcast-22

Зочин: Монголын Гал унтраах техник спортын холбооны удирдах зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа С.Баттөмөр