Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өчигдрөөс 4 градусаар дулаарч -3...-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-26-нд шилжих шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтайн хойд, Төв, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 26-ны өдөр Төв, Сэлэнгийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-6.0 мм цас, 27-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун сумдын нутгаар, 29-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26, 29-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Завхан аймаг, Улиастай сум Товцог багийн Тэжээлийн фонд хэсэг байшингийн дээвэр шатаж байна дуудлагыг 2026.11.24-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.24-ний өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.25-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 1х2 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Баянмөнх багийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.25-ны өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 3 метрийн урттай хашаа болон 1.5 тн хураалттай хөрзөн шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/25
Шинэ мэдээГовьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид 2021-2024 онд аврагч-гал сөнөөгчөөр үүрэг гүйцэтгэж байгаад мөн ангидаа 2024 оноос хойш гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна.
2026/11/25
Шинэ мэдээГамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2026 онд нийт 10 эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, холбогдох санал, зөвлөмжийг гаргасан байна.