ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Куртыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа 2005 оноос эхлэлтэй бөгөөд тус улсын Ерөнхий сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-нд Монгол улсад хийсэн албан айлчлалын үеэр “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар болон тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан юм.

Санамж бичгийн хүрээнд талууд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Ойн түймэртэй тэмцэх салбарт хамтран ажиллах харилцан эрмэлзлэлийн захидал”-ын түвшинг ахиулж, Засгийн газар хоорондын санамж бичиг болгон байгуулсан.

Тиймээс уулзалтын хүрээнд ойн салбар, тэр дундаа ойн түймэртэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцох, Анаталья дахь Ойн сургалтын олон улсын төвд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургаж, дадлагажуулах боломжийн талаар санал солилцлоо.
2026/11/09
Шинэ мэдээОйн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно
2026/11/09
Шинэ мэдээСургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
2026/11/09
Шинэ мэдээДАШТ-ний мөнгөн медалийн эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, талархал илэрхийлэв