Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд баримтлах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу.
Үүнд:
Төв төрийн сан банк: Данс – 100900031406. (Сургалтын төлбөр тусдаа)
Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авч ирнэ.
Холбоо барих утас: 80180990, 94352570.
Цахим шуудан: nidr@nema.gov.mn
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газар Гамшиг судлалын үндэсний хүрээлэн Утас: 51-261253
2026/11/09
Шинэ мэдээОйн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно
2026/11/09
Шинэ мэдээСургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
2026/11/09
Шинэ мэдээДАШТ-ний мөнгөн медалийн эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, талархал илэрхийлэв