Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар өнөөдөр (2026.11.09) Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.



Энэ үеэр Хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг өргөсөн та бүхнээр бахархаж байна. Тэр дундаа анх удаа манай эмэгтэй баг тамирчид оролцсон. Нийт 4 төрөлд шинэчилсэн амжилтыг үзүүллээ. 2017 онд байлдааны тархалтын төрөлд хүрэл медалийн болзолыг хангаж байсан эрэгтэй баг тамирчид өнөөдөр медалийн өнгөө хувиргаж мөнгөн медалийн эзэд болсонд та бүхэнд халуун баяр хүргэе” хэмээн онцлоод мөнгөн медаль хүртсэн тамирчдыг Онцгой байдлын албаны төлөө II, III зэргийн тэмдгээр шагнав.




Манай улсын баг тамирчид 2017 онд Турк Улсын Измир хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Байлдааны тархалтын төрөл”-д багаараа хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл энэхүү түүхэн амжилтаа бататган эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож, 25.08 секундын амжилтаар дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болсон юм.


2026 онд Гал унтраах техник спортын холбооны түүхэн 70 жилийн ой тохиож байна. Манай улсын баг тамирчид 1973 онд Болгар улсад зохион байгуулагдсан социалист орнуудын нөхөрлөлийн тэмцээнд анх оролцсоноос хойш тасралтгүй 52 жил 20 удаагийн тэмцээнд амжилттай оролцож байна.
2026/11/09
Шинэ мэдээОйн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно
2026/11/09
Шинэ мэдээСургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
2026/11/09
Шинэ мэдээДАШТ-ний мөнгөн медалийн эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, талархал илэрхийлэв