Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/52, А/155, А/186 тушаал, батлагдсан удирдамжийн дагуу “Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр” гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрийг хичээл тус бүрд интеграцилж тусган хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсрол болон багш, ажилчдыг үе шаттайгаар сургагч багшаар бэлтгэж байна.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн багш нар, сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нийт 554 хүнийг сургалтад хамруулж чадавхжуулав.


Сургалтын эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Хүүхэд бүр аюулгүй орчинд сурч, хөгжих эрхтэй. Энэ эрхийг өдөр тутмын амьдралд нь баталгаажуулахад багш та бүхний мэдлэг, арга зүй, анхаарал халамж онцгой үүрэгтэй. Иймд “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарыг чадавхжуулах өнөөдрийн сургалт нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй амьдрах дадлыг багаас нь төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хүүхэд сургууль дээрээ төдийгүй гэртээ, сургуульдаа ирж, очих замдаа, амралт чөлөөт цагаараа ч эрсдэлтэй тулгарч болно. Тиймээс аюулгүй амьдрах боловсрол нь хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбогдсон, давтан дадлагаар бататгасан, гэр бүлтэй нь хамтран хэрэгжүүлдэг үйл ажиллагаа байх учиртай” хэмээн онцолсон юм.



Ташрамд дурдахад 2026 оны эхний хагас жилд орон нутагт 246 багш ажилчдыг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрөөр чадавхжуулж, сургагч багшаар бэлтгээд байна. Сургалт зохион байгуулснаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хичээл болон ангиас гадуурх үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг олгож чадавхжуулах, мөн сургагч багшаар бэлтгэхэд чиглэж байгаа юм.


2026/11/06
Шинэ мэдээНийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
2026/11/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ