Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.6 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хойд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 06-07-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим, 07-ны өдөр Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-0.5 мм цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

Гал түймэр:

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-гийн эзэмшлийн 8х9 метр хэмжээтэй байшингийн галлагааны хэсэгт 1х1 метр хэмжээтэй яндангийн цонолт өгч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 6 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход нийтийн эзэмшлийн 1х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 7х8 хэмжээтэй байшингийн 2х2 хэмжээтэй галлагааны модон амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 5х7 метрийн хэмжээтэй байшин, 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 15:19 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн 10х7 метрийн хэмжээтэй өвөлжөө, 20 тн задгай хураалттай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 5 дугаар хороонд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 7х8 метрийн хэмжээтэй малын саравчны дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х4 метрийн хэмжээтэй мансардтай байшин эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3х6 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 5 ханатай гэрийн баруун тал хайрагдаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /51 настай, эрэгтэй/ угаартсан байсныг, НТТТөвд хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг 2 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 21:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд "Хун" нуурын усанд автомашин живсэн гэх дуудлагыг 11.05-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн эзэмшлийн "Prius" загварын автомашин "Хун" нуурын усанд /1-2 метрийн гүнтэй, эргээс 2-3 метрийн зайд/ живсэн байсныг ажиллан гаргаж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна