Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, +6...+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим, Булганы баруун сумдаар, 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Булганы ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтийн зарим сумдаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдаар ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.13-ны өдрийн 07:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3х6 метрийн хэмжээтэй амбаар, дотор байсан 3 м3 орчим банз мод шатаж байсныг ажиллан унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн сум Хан-Уул баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.13-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Н-ийн 3 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллан унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Жилчиг баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.14-ний өдрийн 03:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4x4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж 10.12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/14
Шинэ мэдээТэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.
2026/10/14
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
2026/10/14
Шинэ мэдээЗөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт