Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 4 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 0.4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 08-ны өдөр Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

   Төлөв байдал: 08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 07-09-нд Алтайн уулархаг нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар, 12,13-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.   Агаарын температур 09-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Төв аймаг, Батсүмбэр сум Мандал баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн  5 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Булган сум Далт баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5х6 метрийн хэмжээтэй гал тогооны зориулалттай амбаар, гараашын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган Наранбулаг баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

Дорнод аймаг, Чойбалсан сум Хөхнуур багийн "Авдар хараат" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Чойбалсан сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн Онцгой байдлын газар, хилийн цэргийн 0132 дугаар ангийн 5, 6 дугаар застав мөн 0132 дугаар анги, тус сумын мэргэжлийн анги, орон нутгийн  нийт 117 хүн, 9 автомашин, 1 трактортой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:00 цагт цурманд оруулж 10.08-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах терминалын агуулах байгуулах газартай танилцлаа

Терминалын агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, байгуулах бөгөөд ингэснээр хүн амыг 14-өөс доошгүй хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нь хамтын хариуцлага юм

Аюулгүй, амар тайван байх анхдагч орчин бол бидний гэр орон бөгөөд хүн бүр гамшгийн эрсдэлийг бууруулах боломжтой.