ЖАКАРТА, 2026 оны наймдугаар сарын 19 /Al Jazeera/. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Индонезид 68 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Байгалийн гамшигтай тэмцэх Үндэсний агентлагийн мэдээлснээр, зөвхөн Флорес арал дээр орших Зүүн Нуса-Тенгара мужид гэхэд 1300 гаруй байшин эвдэрч, 250 орчим байшин бүрэн нуржээ. Үүнээс 122 эмнэлэг, 252 сургуулийн барилга ямар нэгэн байдлаар хагарч цуурсан байна. Мөн 19 мянга орчим хүн түр оромжинд толгой хоргодож, дахин газар хөдлөхөөс болгоомжлон гэр орондоо эргэн очиж чадахгүй байна.
Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Сикка, Манггарай зэрэг өмнөд нутгийн мужуудад хөрс нурсны улмаас замууд хаагдаж, зарим газарт яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгүүд ажиллаж байна.
Эх сурвалж:Монцамэ агентлаг

2026/08/19
Шинэ мэдээОйн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно
2026/08/19
Шинэ мэдээСургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
2026/08/19
Шинэ мэдээДАШТ-ний мөнгөн медалийн эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, талархал илэрхийлэв