Колумби даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

A- A A+

БОГОТА, 2026 оны наймдугаар сарын 16 /ANADOLU/. Энэ сарын 10-нд болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Колумби улсад гурван хоногийн гашуудал зарласан байна.

Байгалийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх газраас /UNGRD/ мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдэн амиа алдсан хүмүүсийн тоо 294 болж нэмэгджээ. Байгалийн гамшигт 15 мужийн 448 суурин газар өртөж, 54 008 гэр бүлийн 115 461 хүн нэрвэгдсэн байна.

Өмнө нь пүрэв гарагт Колумбийн Ерөнхийлөгч де ла Эсприелла 3971 хүн гэмтэж бэртэн, 379 хүн сураггүй алга болсон тухай мэдээлсэн юм. Тэрбээр хамгийн их хохирол амссан Перейра хотод очиж, оршин суугчидтай уулзах үеэрээ орон гэргүй болсон хүмүүст байр түрээслэхэд нь тусламж үзүүлнэ гэлээ.  

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

Эх сурвалж:Монцамэ агентлаг 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

 Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газар автомеханик шатны автомашинаар хангагдлаа

Гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна. 

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ