Үнийн санал ирүүлэх тухай

A- A A+

Огноо: 2026 оны 6-р сарын 19

Зээлийн дугаар, нэр: Азийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл

Гэрээний дугаар ба нэр: GD-14 Төсөл хэрэгжүүлэх нэгж болон орон нутгийн онцгой байдлын газарт албан тасалгааны тавилга, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Үнийн санал хүлээн авах хугацаа: 2026 оны 6-р сарын 30-ны өдрийн 15:00 цаг

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тус сонгон шалгаруулалтын хүрээнд Төсөл Хэрэгжүүлэх Нэгж болон Орон Нутгийн Онцгой Байдлын Газарт дараах 3 багцын дагуу албан тасалгааны тавилга, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Үүнд:

  • 1-р багц: Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх (суурин компьютер, зөөврийн компьютер, принтер, сүлжээний тоног төхөөрөмж г.м )
  • 2-р багц: Албан тасалгааны тавилга нийлүүлэх (ширээ, сандал, шүүгээ, буйдан г.м)
  • 3-р багц: Цахилгаан бараа нийлүүлэх (уртасгагч залгуур, ус буцалгагч, хөргөгч г.м)

Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй барааны ханган нийлүүлэлт хийж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал доорх цахим шуудангаар сонирхлын мэдүүлгээ өөрсдийн холбоо барих мэдээллийн хамт ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техникийн тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.

Үнийн саналаа битүүмжлэн дээр заасан хугацаанаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Хаяг: “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, Нийслэлийн онцгой байдлын газар, 5 давхар, 521 тоот. ✆ 976 99085542 ✉ ews.proc1@gmail.com

 

Ханган нийлүүлэгчийг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Уулзалтаар талууд хоёр улсын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны үр дүнг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.

Үнийн санал ирүүлэх тухай

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх тухай

Азийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл