Огноо: 2026 оны 6-р сарын 19
Зээлийн дугаар, нэр: Азийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл
Гэрээний дугаар ба нэр: GD-13 Төсөл хэрэгжүүлэх нэгж болон Төвийн Бүсийн Онцгой Байдлын албанд автомашин (2) нийлүүлэх
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2026 оны 6-р сарын 29-ний өдрийн 15:00 цаг
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс автомашин нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй барааны ханган нийлүүлэлт хийж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал доорх цахим шуудангаар сонирхлын мэдүүлгээ өөрсдийн холбоо барих мэдээллийн хамт ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техникийн тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.
Үнийн саналаа битүүмжлэн дээр заасан хугацаанаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Ханган нийлүүлэгчийг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулна.
2026/06/19
Шинэ мэдээУулзалтаар талууд хоёр улсын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны үр дүнг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.
2026/06/19
ЗарлалАзийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
2026/06/19
ЗарлалАзийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл