Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 2-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 39 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 12:58 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 4 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 9х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр

Сүхбаатар аймаг, Асгат сум Их-Уул багийн "Улаан толгой" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 12:20 цагт түймрийг цурманд оруулж, 12:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 3 га тайлбай шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Говьсүмбэр аймаг, Баянтал сум 3 дугаар багийн “Их-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ачааны автомашинууд мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 17:34 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “VOLVO-FH“ загварын ачааны автомашины араас иргэн Б-ын  “Маяти-2” загварын ачааны автомашин мөргөж тус автомашины жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР        

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулахад бүх түвшинд анхаарч ажиллах зөвлөмж гаргалаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанаас нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн түвшинд 2026-2027 онд бодлогын 31 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зөвлөмжийг гаргалаа.