Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн 2 суманд 1,0-3,0 см, Завхан аймгийн Тэс суманд 0.1 см цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 0.0-0.5 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Төв, Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар, 27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 26-наас шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг  22 дугаар хорооны “Согоот”-ын 62 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний яндангийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар багийн “Найрамдал”-ын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг чиход иргэн Г-ийн  “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 8х5 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 2х2 метрийн хэмжээтэй дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны “Дунд дарь-Эх”-ийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 10х7 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дээвэр, 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр  хайрагдан шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.

Цахим залилагч нар таны мөнгийг биш, итгэлийг тань эхэлж авдаг

Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666