Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Цасны зузаан Увс (Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан), Завхан (Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул) сумдад 30 см-ээс их буюу нийт нутгийн нэг хувь, Увс (Зүүнхангай, Малчин), Завхан (Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй), Хөвсгөл (Цагаан-Уул) сумдад 21–30 см буюу нийт нутгийн 4 хувь, Баян-Өлгий (Сагсай, Цэнгэл), Увс (Баруунтуруун, Түргэн), Ховд (Дарви), Завхан (Алдархаан, Отгон, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Улиастай), Говь-Алтай (Халиун), Баянхонгор (Гурванбулаг), Хөвсгөл (Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган), Булган (Бугат, Могод), Сэлэнгэ (Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хүдэр), Дархан-Уул (Дархан, Хонгор, Шарын гол), Төв (Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам) сумдад 11–20 см буюу нийт нутгийн 10 хувь, бусад нутгаар 10 см-ээс бага цастай буюу нийт нутгийн 63 хувийг тус тус эзэлж байна. 

Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.

Цахим залилагч нар таны мөнгийг биш, итгэлийг тань эхэлж авдаг

Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666