Филиппинд болсон “Трами” хар салхины улмаас ор сураггүй болсон 42 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

A- A A+

Филиппин улсыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн халуун орны “Трами” хар салхины улмаас амиа алдагсдын тоо 110-д хүрч, их хэмжээний үер бууж, хөрсний гулгалтаас үүдэн 42 хүн сураггүй алга болж, 8000 гаруй хүн далайн боомтуудад гацсан талаар Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний зөвлөлөөс (NDRRMC) ням гарагт мэдээллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн мэдээлснээр хар салхины улмаас тус улсын дэд бүтцэд учруулсан хохирол 994.6 сая песо (16.98 сая ам. доллар), хөдөө аж ахуйн салбарт 1.432 тэрбум песо (24.5 сая доллар)-т хүрчээ.

Түүнчлэн цунамигийн улмаас Зүүн Өмнөд Азийн 16 бүс нутгийн 5.9 сая гаруй хүн өртсөн бөгөөд холбогдох албаныхан хөрсний гулгалтад өртсөн, мөн үерт урсаж, сураггүй болсон 42 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.