Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Завхан, Орхон, Төв, Хөвсгөл аймагт цас орсон. Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч +2...+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.
Гал түймэр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход /Samsung-МХ55А/ загварын эксковатор шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт байшингийн дээвэр хэсэг шатаж байна гэсэн тухай дуудлагыг 10:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 8х10 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ бага зэрэг угаартсан байдалтай байсныг Ханбогд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах, 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-гийн эзэмшлийн 2м хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 14:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х6 хэмжээтэй модон амбаар эд зүйлсийн хамт шатаж, хажууд нь байрлах иргэн Б-гийн эзэмшлийн “Бетел” нэртэй авто угаалгын газар хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, эд зүйл, 5 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн 123 гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 123 км/ модон байшингууд шатаж байна гэсэн дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн эзэмшлийн 8x5 метрийн хэмжээтэй модон байшин, эд зүйлийн хамт, мөн иргэн Г-гийн эзэмшлийн 13x8 метрийн хэмжээтэй модон байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ийн эзэмшлийн 9х6 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшин, эд зүйл бүрэн, 10х5 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын хэсэг, 2 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн эзэмшлийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-гийнн эзэмшлийн 8х5 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 21:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-гийн эзэмшлийн 2х3 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг ажиллан унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг “Баян зөрлөг” гэдэг газар их хэмжээний гал гарч байна гэсэн дуудлагыг 00:42 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн Тоёота RAV4 загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Дундговь аймгийн Луус сумын Наран багийн "Дух" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 73 км, сумын төвөөс урд зүгт 23км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, тус сумын ЗДТГ, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 19:48 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 500 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн “Баян эрэгт уул” гэдэг газар /Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, Баянжаргалан сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/ Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Говьсүмбэр аймгийн Их Уул гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Hyundai Mighty” загварын ачааны автомашин 10.21-ний 17:00 цагийн орчимд шаварт суусан гэсэн тухай дуудлагыг 10.23-ны 16:47 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 4:32 цаг ажиллан, шаварт суусан автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал 6 дугаар баг “Сантын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 26 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/ автомашин шаварт суусан тухай дуудлагыг 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Баянхонгор-Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Bongo3” загварын автомашин /1 зорчигчтой/ шаварт суусан байсныг 20 минут ажиллан татан гаргаж аюулгүй болгосон. Иргэн Н-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/25Шинэ мэдээ
Арга хэмжээнд 500 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 20 ахлагч төлөөлөн хамрагдсан юм.
2024/10/25Шинэ мэдээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.