2024 оны 10 дугаар сарын 21-ний даваа гарагаас хойш Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хотын бүх хороолол үерт автаж, зам гүүр эвдэрч, 60 хүн амь насаа алджээ. Нас барсан хүмүүсийн дөрөв нь хүүхэд байсан байна. Нийт гурван мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Дэд бүтцэд учирсан хохиролд хамгийн багадаа 30 байшин нурж, 12 гүүр нурсан зэрэг нь тус бүс нутгийн сургуулийн үйл ажиллагаа тасалдахад хүрчээ.
Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас үерийн гол шалтгаан нь ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй байсан талаар мэдээлджээ. Орон нутгийн засаг захиргааны барилгад хамгийн их хохирол учирсан бөгөөд Онц байдал зарлаад байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: cnn.com
2024/10/24
Шинэ мэдээУсны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.
2024/10/24
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.