БНЭУ-ын Бангалуру хотод үерийн улмаас орон сууцны барилга нурж 5 хүн амь насаа алджээ

A- A A+

Өчигдөр буюу лхагва гарагт Энэтхэгийн өмнөд хэсэгт хүчтэй борооны улмаас баригдаж буй долоон давхар барилга нурж, таван ажилчин амиа алдаж, гурван хүн дарагджээ. Гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах баг одоогийн байдлаар 13 хүнийг аварсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Түүнчлэн Энэтхэгийн мэдээлэл, технологийн төвүүдийн нэг болох Бабусапаля дүүргийн барилга мягмар гарагт бүхэлдээ нурсан байна. Нурсан шалтгааныг судалж байгаа аж.

Тус улсад зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл борооны улирал байдаг бөгөөд ийм осол гарах нь түгээмэл. Дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, чанар стандартын шаардлага хангаагүй материал ашиглах, зөвшөөрөлгүй нэмэлт давхар нэмж барих зэрэг нь барилга байгууламжийн нуралт үүсэхэд нөлөөлдөг байна. 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: reuters.com 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

NEMA Podcast-21

Зочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ