Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 10:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 0.7 га орчим талбайд шар өвс болон 6 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Г-гийн ‘’Тоёота ландкруйзер 80’’ загварын суудлын автомашины хөдөлгүүийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн  дуудлагыг 10.16-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.            

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.      

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8x10 метрийн хэмжээтэй байшингийн цонхны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны  өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн М-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, эзэн нь тодорхойгүй “Хьюндай коунти” загварын автобусны нүүрний хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Франц Улсад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжсэн байна

Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох Лион, мөн кино наадмаараа алдартай Канн хотууд хамаарагддаг байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

“Өвөл, хаварт бэлэн үү” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, сургамж, асуудлын талаар санал солилцлоо

Боловсролын судалгааны хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийсэн байна.