Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгуудад цас орж, Өвөрхангай, Сүхбаатар, аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5...+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:22  цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход Daewoo DCP32D загварын автомашины кабин хэсэг, Daewoo DCM120 загварын автомашины кабин хэсэг бүрэн шатаж, Daewoo NOVUS/ загварын автомашины баруун хаалга хайрагдсан, Hyundai JJ-H5217-179 загварын автомашины баруун хойд талын  2 дугуй болон хаалга /бетон зуурмаг шахагч автомашинууд/ тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, хаяг эзэмшигч тодорхойгүй 2 давхар байшингийн  1 давхрын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 11:59  цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн эзэмшлийн хашааны 0.5 га өнжмөл шар өвс, 2 метр  хашаа  шатаж байсныг ажиллан унтраасан.

Төв аймгийн Алтанбулаг суманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:37 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х10 метрийн хэмжээтэй мансардтай байшин, доторх эд зүйлс шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн “Цагаан усны хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 17:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлийн алба хаагчдыг очиход “Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6-р багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:09  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан. Уг гал түймэрт /Г. 5 настай эрэгтэй, А. 3 настай эмэгтэй/ өртөж нас барсан. Буцалтгүй нэрвэгдэгчийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Салбар хуралдаануудад илтгэл хэлэлцүүллээ

Энэхүү салбар хуралдаан нь гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, системчилсэн, нийлмэл болон шаталсан эрсдэл, болзошгүй нөлөөллийн талаар хэлэлцэх, эрт сэрэмжлүүлэх, эрт авах арга хэмжээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилготой юм.

Онцгой байдлын албаны 100 алба хаагчийг Филиппинд англи хэлний сургалтад хамруулна

Монгол Улсын Засгийн газраас 2024-оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан уламжиллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.