Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ

A- A A+

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг тодорхойлжээ.

Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхд суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна.

Мөн нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул харагдаж байна. Нийслэл хотод 2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад нийт 41 үерийн аюул тохиолдсноос жилд дунджаар гурван удаа тохиолдож байна. Цаашид ч энэ эрчимшил нь буурахгүй гэдгийг дурджээ.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнээс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Б.Отгонбаяр: Усанд хөл алдсан л бол биеэ сул тавих нь хамгийн зөв арга

Бид энэ удаад НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч Б.Отгонбаяр ахлагчтай  үндсэн бүлгийн хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаанаас мэдээлэл бэлтгэлээ. Үдийн үед биднийг очиход тэдний баг үндсэн байршилдаа байсангүй. Ахлагчтай нь утсаар холбогдоход “Бид нар ойрхон урьдчилан сэргийлэх хэлтэстэйгээ хамтраад бичлэг хийж байна. Удахгүй дууслаа. Манай вагончигны ойролцоо байж байгаарай” гэв.

Аминдаа хайргүй “усч” Монгол

Аялал зугаалгын цаг эхлэхээр айдас хүйдэс хүрэм нэг төрлийн мэдээллүүд хөвөрдөг болсоор удаж байна. Энэ нь усны осол.  Харамсалтайгаар усанд живж, нас барж буй хүний тоо өдөр, хоногоор нэмэгдэж байна.  Наймдугаар сарын 9-ний байдлаар 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алджээ. Үүний 71 нь том хүн, 14 нь хүүхэд байна.  Энхийн цагт ийм олон иргэнээ санамсар болгоомжгүй байдлаас болж алдана гэдэг ёстой л эмгэнэл юм.  Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн эрэн  сурвалжлах нийтлэлээрээ усны ослын асуудлыг хөндөж байна. 

Х.Чинзориг: Хүний цээж зургийг хар, цагаанаар ялган хайчилж, эсгий болон модоор гар урлал, сувинер хийдэг

 “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Чинзоригийг урилаа.