Онцгой байдлын байгууллагын 2023 оны "Шилдэг мэргэжилтэн" дэд ахлагч Б.АЗЖАРГАЛЫГ #Nematimes булангийн оны отгон зочноор урив. АЗЖАРГАЛДАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
Батчулууны Азжаргал, 1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж маань Говь-Алтай аймгийн харьяат хүмүүс бий. “Жаргалант” сэргээн засах төвд хүлээн авагчаар 2019 оноос хойш ажиллаж байна. 5,9 настай хоёр охинтой. Ээлжтэй үедээ ажлаа дээд зэргээр гүйцэтгэж, амралтын хугацаандаа сайн ээж байхыг хичээдэг. Аль болох спортын олон төрлөөр хичээллэхийг зорьж байгаа. Айхтар том амжилт гаргахгүй ч аль ч төрлөөр тоглочихдог байх хэрэгтэй гэж боддог. Хөнгөн атлетикийн II зэрэгтэй. Сагс, волейбол, ширээний теннис, сүүлийн үед газрын теннисийг ихэд сонирхон, хичээллэж байна. Холын зайд гүйх дуртай. Хамгийн их нь 30 км-т гүйж байв.
“Жаргалант” сувилал Онцгой байдлын алба хаагчид болон гавьяаны амралтад гарсан ахмадууддаа үйлчилдэг. Мөн энгийн иргэдэд ч эрүүл мэндийн даатгалаар үйлчилж, амрааж сувилдаг. Би өөрийгөө ямар ч хүний ааш занг амархан олдог гэж боддог. Тиймээс олон хүнтэй харилцахдаа, ер нь ажилдаа маш дуртай. “Танд юугаар туслах вэ” гэж асуух маш сайхан. Энэ асуултаа чин сэтгэлээсээ асууж, хандахыг хүсдэг. Зарим хүн ил хэлдэггүй ч ямар нэг асуудал байгаа нь царайнаас нь харагддаг шүү дээ. Тийм хүмүүст илүү анхаарал тавих шаардлагатай. Тухайн үед стресстэж бухимдсан хүн байна уу гэхээс ааш муутай хүн гэж байдаггүй. Аяыг нь олох л чухал. Тэрнээс өдөр болгон ааш муутай байдаг хүн гэж үгүй. Ер нь утсаар захиалга авах, үйлчлүүлэгч ирээд сэтгэл хангалуун буцахад харилцаа маш чухал.
Манай хамт олон үнэхээр сайхан баг. Бид нэг хүн шиг сэтгэж, атгасан гар мэт эвтэй ажиллаж чаддаг. Ар гэрт асуудал гарвал цагийн зохицуулалтыг сайн хийнэ. Гэр бүлдээ зарцуулах цаг гаргаж, алба хаагчдаа маш сайн дэмждэг. Ажилдаа дуртай, хамт олондоо хайртай болохоор өглөө ажилдаа ирэх аз жаргал мэдрүүлдэг. Бие биеэ ойлгож, тусалдаг хамт олонтой байх үнэхээр гайхалтай. Илүү олон хүнд туслаж, сэтгэл ханамжтай буцаах сан. Алба хаагчдаа илүү сайн амраахын төлөө бид халуун дулаан сэтгэлээр үйлчилж, хамгийн сайн эмчилгээ хийхийг зорьдог.
Хүндэтгэсэн, ОБЕГ-ын харьяа “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар ангийн шалган нэвтрүүлэгч, дэд ахлагч Б.Азжаргал
2023/12/27Шинэ мэдээ
Тэр үг дуу цөөтэй ч өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой энгийн нэгэн алба хаагч юм. Ажилдаа чин үнэнч сэтгэлээр ханддаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.
2023/12/27Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2023/12/27Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.