
Gogo.mn сайт 2023 оны онцлох үйл явдлын нэгээр БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах багийг онцоллоо.
2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн зүүн өмнөд нутагт 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амь үрэгдэж, нурсан барилгын тоо хэдэн мянгаар тоологдсон харамсалтай явдал тохиов. Уг үйл явдалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж эмч, сувилагч, алба хаагч, эрэлч ноход нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээсэн билээ.
Манай улсын аврах баг Турк улсад 10 хоногийн хугацаанд 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлж өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж чадсан юм.
Түүн дотор Балу, Марта эрэлч нохдыг шагшин магтъя. Тэд “эрэлч”-ийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гамшигт өртөж, нурамд дарагдсан иргэдийг хайж олох, хүний нүдэнд үзэгдэхгүй, гар хүрэхгүй хэсэгт хурдан, шаламгай, чин үнэнчээр ажиллажээ.
Харин аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилжээ. Тэд аюулыг сөрж түмнийг аварсан энэ цагийн, 2023 оны баатрууд билээ. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.
Эх сурвалж: gogo.mn
2023/12/14
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023/12/14
Шинэ мэдээНийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
2023/12/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ