Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

"Эх оронч суралцагч” арга хэмжээний оролцогчид Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Энэ удаагийн тойрон аялалд Баянгол дүүргийн 73 дугаар сургууль, Номт наран сургууль, Эрдмийн ундраа сургууль, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 88 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн ахлах ангийн 240 гаруй суралцагч хамрагдлаа.

Аюулт үзэгдэл, ослын 78  удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 56 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна

энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Ялангуяа сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна.