Сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна

A- A A+

Цаг уурын байгууллагын гаргасан  ирэх аравдугаар сарын цаг агаарын урьдчилан төлөвөөр энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Ялангуяа сарын эхний хагаст ойр ойрхон муудалттай, агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджын орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.