"Эх оронч суралцагч” арга хэмжээний оролцогчид Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран “Эх оронч суралцагч” арга хэмжээний III ээлжийн тойрон аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 

Энэ удаагийн тойрон аялалд Баянгол дүүргийн 73, "Номт наран", "Эрдмийн ундраа", Чингэлтэй дүүргийн 23, Баянзүрх дүүргийн 88, Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн ахлах ангийн 240 гаруй суралцагч хамрагдлаа.

Оролцогчид Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал унтраах автомашин, гал түймэр унтраах багаж хэрэгсэл, эрэн хайх аврах бүлгийн эрэлч нохой, аврах багаж хэрэгсэл болон гал унтраах үзүүлбэрүүдтэй танилцсан юм.

"Эх оронч суралцагч” арга хэмжээ нь ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх, соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготойгоос гадна төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг өөрийн биеэр үзэх боломжийг олгож байгаа томоохон зорилтот үйл ажиллагаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо