Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас ШУТИС-тай  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичиг, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Алба сурталчлах өдөрлөгийг "Тусгаар тогтнолын талбай"-д зохион байгуулна

Энэ үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Усны ослоос урьдчилан сэргийлэх завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Онцгой байдлын байгууллагаас  урин дулааны цаг ирж, аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.