Эрсдэлийг тооцож, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж ажиллахыг онцоллоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Увс аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Увс аймаг нь “их” эрсдэлтэй гарсан бөгөөд нийт нутгийн 38 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна.  Тус аймгийн 19 сумын 93 багт хонин толгойд шилжүүлсэнээр 4.8 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Өөрийн аймгийн бусад сумын нутагт 266 өрхийн 81.4 мянган толгой, хилийн зурвас бүхий бүс нутагт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Тэс сумаас 1185 өрхийн 298.3 мянган толгой мал отроор өвөлжих зохион байгуулалт хийгдсэн.

Аймгийн аюулгүйн нөөцөд 414.5 тн өвс, 66тн хүчит тэжээл, 0.95 тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь 87.8 хувийн биелэлттэй байна.

Аймгийн Засаг даргын орлогч Э.Баатарсанаар ахлуулсан ажлын хэсэг 19 суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажилласан гэдгийг мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллар, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардалд шаардлагатай хөрөнгийг бодитоор тооцож төсөвтөө суулгаж батлуулахыг үүрэг болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын аварга шалгаруулах тэмцээнд 340 орчим алба хаагч ур чадвараа сорьж байна

Гал унтраах техник спорт Монгол улсад 1956 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд (хуучнаар) ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид анх суурийг тавьсан түүхтэй.

Э.Отгонбаяр: Холбооны мэргэжил мэдлэг, чадвар, хариуцлагаас гадна техник технологийн хөгжилтэй зэрэгцэн тогтмол “шинэчлэгдэж” байдаг онцлогтой

-Сургуулиа төгсөөд 2019-2022 он хүртэл  Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 065 дугаар ангийн 322 дугаар тусгай ротод Холбооны салааны захирагчаар ажиллаж байгаад 2022 оноос хойш Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж байна.