Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын "Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн"-ээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн +120 кг-ийн жинд "Аврагч" биеийн тамир техник хорооны тамирчин, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, -105 кг-ийн жинд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Даваасүрэн нар мөнгө, -66 кг-ийн жинд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Хатанбаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 69 кг-ийн төрөлд "Аврагч" биеийн тамир техник хорооны тамирчин, ахлагч Г.Ануужин хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 190 гаруй тамирчин 22 жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Ташрамд мэдээлэхэд, Жил бүр уламжлал болгон зохиогддог тус тэмцээнийг ирэх жил Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулах юм.
2025/11/24
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/11/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/24
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.