Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц. Эргийн бүс нутгуудад гамшигт тэсвэртэй ирээдүйг бий болгох нь” сэдэвт хуралд оролцов

Энэ удаагийн хурлын зорилго нь эргийн бүс нутгийн гамшигт тэсвэртэй ирээдүйг бий болгох, тэр дундаа жижиг арлын хөгжиж буй орнуудын уур амьсгалаас үүдэлтэй аюулын үед эдийн засгийн тогтвортой байдал, экологийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарах байв.

Говийн болон хангайн бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас говийн болон хангайн бүсийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын  Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас ШУТИС-тай  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичиг, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.