Б.Наранбаатар: Багийн ажиллагааны үр дүнд гүйцэтгэж байгаа дуудлага, үүргээ амжилттай биелүүлдэг нь бидний ажлын онцлог

A- A A+

Үгээрээ биш үйлдлээрээ харуулж, түүгээрээ амжилтаа бататган, авран, хамгаалах ажил минь миний бахархал хэмээн цөөхөн үгийг "илтгэдэг" хүмүүс бол Онцгой байдлын аврагчид. Тэдний үйлдэл бүхэн гэгээн мөртэй, сүүн цацалтай байдаг нь ажилдаа дурлах, хичээх бас нэгэн шалтгаан нь болдог онцлогтой.  Энэ удаагийн nematimes булангийн зочин тэдний нэгэн төлөөлөл ахлах ахлагч Б.Наранбаатар.Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байна.

-Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул. Таван хүүхэдтэй айлын дөрөвдэх нь. Хүүхэд насны  минь дурсамж өнөөдрийн намайг бүтээж яваа гэж боддог. Мөн цэргийн хүн болоход миний суурь хүмүүжил, гэр бүлийнхний минь хайр, энэрэл хамгийн их нөлөөлсөн. Танихгүй, мэдэхгүй, хэзээ ч тааралдаж, уулзалдахгүй ч гэсэн хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж, аюул, ослоос эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг нь авран хамгаалдаг Онцгой байдлын албанд л ажиллана гэдэг мөрөөдлөө биелүүлсэн. Энэ өнөр өтгөн, нэр хүндтэй албанд 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

????‍????Өнгөрөгч 2025 он миний хувьд албанд ажилласан он жилүүдийн амжилтыг гэрчилж, ирэх жилүүдийн хийх бүтээх үйлсийг түүчээлсэн жил байлаа. Аймгийн “Тэргүүний ажилтан”, Онцгой байдлын байгууллагын ““Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр шалгарсан. Ажиллах хугацаандаа гамшиг, осол, аюулт үзэгдэл, ослын 1215 удаагийн дуудлагаар ажиллаж, 184 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 500 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, өнгөрөгч 2025 онд 16 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 500 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан. Мөн жил бүрийн зургаадугаар сарын 01-ээс есдүгээр сарын 01-ийг хүртэл хугацаанд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон явган эргүүлийн үүргийг томоохон гол, нуурын эрэг дагуу тогтмол гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажилладаг. Ингэснээр усны ослын дуудлага мэдээлэл өмнөх онуудад буурсан үзүүлэлттэй байна.

-Дархан-Уул аймаг нь хүн амын төвлөрөл өндөр, аж үйлдвэр, дэд бүтэц, авто зам, төмөр замын сүлжээ хөгжсөн бус нутаг. Тиймээс гамшиг, ослын эрсдэл өндөртэй.  Ой, хээрийн болон обьектын гал түймэр, үер, усны осол, зам тээврийн осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд улсын хэмжээнд зонхилон бүртгэгддэг бүх төрлийн гамшиг ослын дуудлага ирдэг. Дархан-Уул аймаг Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмаар Төвийн бүсийн төв болж, бүсийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 2025 онд бүсийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 600 гаруй удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Миний хувьд баг хамт олныхоо хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур, Алтанбулаг, Мандал  сумдад гарсан ой, хээрийн түймэрт 40 хоног үүрэг гүйцэтгэсэн.

-Би биш бид гэсэн зарчимтай. Багийн ажиллагааны үр дүнд гүйцэтгэж байгаа дуудлага, үүргээ амжилттай биелүүлдэг нь бидний ажлын онцлог.Тиймээс хувь хүн бүр хариуцлага, ёс зүй, сэтгэлзүй өндөртэй байх хэрэгтэй гэж боддог. Хувь хүнийхээ хувьд хөдөлмөрч, үлгэрлэн манлайлагч, шударга байх зарчмыг илүү баримталдаг. 

-Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Гар бөмбөг, сагсан бөмбөг тоглодог.  Миний ханийг Б.Энхбат гэдэг. Хамгаас хайртай ээж аав минь, халамжит хань, ах дүү минь миний бахархал. Эргэлт, буцалтгүй сонгосон хүнд хэрнээ хүндэтгэлтэй Онцгой байдлын албаараа үргэлж омогшиж, бахархдаг. Эх орныхоо өнцөг булан бүрт өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж байгаа бүх алба хаагчдадаа ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

Б.Наранбаатар: Багийн ажиллагааны үр дүнд гүйцэтгэж байгаа дуудлага, үүргээ амжилттай биелүүлдэг нь бидний ажлын онцлог

Үгээрээ биш үйлдлээрээ харуулж, түүгээрээ амжилтаа бататган, авран, хамгаалах ажил минь миний бахархал хэмээн цөөхөн үгийг илтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын аврагчид. Тэдний үйлдэл бүхэн гэгээн мөртэй, сүүн цацалтай байдаг нь ажилдаа дурлах, хичээх бас нэгэн шалтгаан нь болдог онцлогтой. Энэ удаагийн nematimes булангийн зочин тэдний нэгэн төлөөлөл ахлах ахлагч Б.Наранбаатар.Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байна.