Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Уснаас аврах ажиллагааны мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Ажиллагааны удирдлагын газар хамтран “Усны аврах ажиллагаа болон шумбалтын тусгай тоног төхөөрөмжийн хэрэглээ” сэдэвт сургалт, дадлагыг энэ сарын 01-02-ны өдрүүдэд  ДХИС-ийн Усан спорт, сургалтын төвийг түшиглэн зохион байгууллаа.

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа тооцооллоо

Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дунд арав хоногт байх төлөвтэй байна.

Ой, хээрийн 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан  хээрийн түймрийг бүрэн унтрааж,  Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.