ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулсан хоёр улсын аврагчдын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, харилцан туршлага солилцлоо.

Сургалтаар хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх, даралт тэнцүүлэгч аппарат буюу гидроаккумуляторт алба хаагчдыг бэлтгэж, нээлттэй амьсгалын аппарат ашиглан 30м хүртэл гүнд шумбалт хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Мөн алба хаагчид Байгаль нуурт 20-27 метрийн гүний шумбалт хийж, хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх дадлага эзэмшлээ.

2026/03/25
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/03/25
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/03/25
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ