Газар хөдлөлтөөс айх биш урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байя

A- A A+

Манай оронд газар хөдлөлт харьцангуй цөөн тохиолддог боловч хүч ихтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй. Нийслэл орчимд Хустай, Авдар уул, Гүнж, Шархай, Эмээлт, Мөнгөн морьт зэрэг идэвхтэй 6 хагарал оршдог. Судалгаагаар зөвхөн Хустайн хагарал дээр 7 магнитудын газар хөдлөлт болоход орон сууцны барилгын 11 хувь нурж, 7000 гаруй хүн, харин гэр хорооллын 30 орчим хувь нурж, 38 мянга гаруй хүн амь насаа алдах эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан.

Мөн олон улсын байгууллагын үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын газар хөдлөлтийн үед барилга байгууламжийн 22–50 хувь эвдэрч, 30–60 мянган хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байдаг. 

 Энэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийг ” хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд барилга байгууламжийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн болон техникийн чадавхыг сайжруулах, энэ ажлын ач холбогдлыг үндэсний хэмжээнд ойлгуулах өргөн хүрээтэй ажлууд өнгөрсөн хугацаанд амжилттай хийгдсэн. Тухайлбал, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг дээшлүүлэх чиглэлээр салбарын бодлогын баримт бичиг, дүрэм, зааврыг шинэчилж, батлуулах ажлыг зохион байгуулсан бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын хүчитгэлийн барилга угсралтын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж, 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Мөн барилгын хүчитгэлийн сургалтыг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй зохион байгуулж, газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар”, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”, өрөгт, цутгамал төмөр бетон, том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын үнэлгээ, хүчитгэлийн гурван дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр ган бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх “БД 22‑107‑25” дүрмийг тус тус боловсруулж, батлууллаа. 

 Иргэн бүр урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, гэр, ажлын байранд байгаа хүнд эд зүйлсийг бэхлэх, гэр бүлийн бэлэн байдлын төлөвлөгөөтэй байх, яаралтай үед хэрэглэх хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, газар хөдлөлтөөс айх биш урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа.

Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.

Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.