2024/03/03
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 14.2 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь тус байгууллагын үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлагын илэрхийлэл гэж ойлгож болно. Энэ ч үүднээс эмэгтэй алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх нь ёс суртахууны хэмжүүрт шаардлага төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжил дэвшилд ч туйлын чухал учраас Монгол Улсын төр, засгаас хүн бүрийн тэгш боломж, тэгш эрхийг хангахын төлөө үе шаттай бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэ чиглэлд илүү анхаарах шаардлагатай байгаа юм” гэлээ.
2024/03/03
Шинэ мэдээөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.
2024/03/03
Шинэ мэдээХаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдахаас гадна салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгаа тул цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд байнгын бэлтгэлтэй байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.