
Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорьлоо.
Мөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.
Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна.

2024/03/03
Шинэ мэдээЭнэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна.
2024/03/03
Шинэ мэдээ“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд офицеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бусдад үлгэрлэн манлайлах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.
2024/03/03
Шинэ мэдээМонгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.