“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаалаар “Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр”-ийг шинэчлэн батлав.
Шинэчилсэн бүтцээр Захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжид бие бүрэлдэхүүний сургалтын асуудал хариуцсан дэд нэгж, Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг дотоод хяналт-шалгалт, аюулгүй байдал /дүн шинжилгээ, үнэлгээний тасагтай/-ын асуудал хариуцсан дэд нэгжтэй байхаар баталсан байна.