Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дарга, гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлтийг манлайлан хэрэгжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн тогтвортой байдлыг хамгаалах, хангах үүргийг хүлээдэг юм.

Зүүн бүсийн хувьд ой, хээрийн түймэр, ган зуд, үер ус, хүчтэй цасан болон шороон шуурганы өндөр эрсдэл бүхий бүс нутаг. Тиймээс  цаашид бүс, орон нутгийн онцлогт тохируулан эрсдэлийг бууруулах бодлого, хамтын ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Invitation for Bids

Invitation for Bids

Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна