Онцгой байдлын ерөнхий газраас Хүүхдийн үндэсний зөвлөлтэй хамтран хоёрдахь жилдээ “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөрийн сургагч багш бэлтгэх RISK хөтөлбөр”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Арга хэмжээний хүрээнд оролцогч сурагчдад “101/105 дуудлага өгөх”, “утаанаас зөв гарах”, “галын хор ашиглах”, “анхны тусламж”, “72 цагийн цүнх бүрдүүлэх”, “гэр бүлийн уулзах цэг төлөвлөх”, “аврах техник, багаж хэрэгсэл ашиглах”, “боосай карт тоглоом” бүхий найман өртөөгөөр дамжин, онолын мэдлэгээ дадлагаар бататгалаа.
Оролцогчдын идэвх, манлайллыг дэмжих зорилгоор даалгаврын гүйцэтгэл, багаар ажиллах чадвар, санаачилга, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдсөн байдлыг үнэлж, шилдэг оролцогч, шилдэг баг, манлайлагч сурагчдыг шалгаруулан урамшуулсан юм.

Мөн шилдэг оролцогчдод уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын онлайн уулзалтад оролцох, Онцгой комиссын хүүхдийн зөвлөхөөр нэг өдөр ажиллах, сургуулийнхаа аюулгүй байдлын бичил төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах, Онцгой байдлын албаны онцгой мэдээ, nematimes, nemaподкаст сувгаар өөрийн санаачлага, туршлагаа танилцуулах эрхийн бичгийг гардууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг зөвхөн сонсогч, үзэгч бус өөрийн дуу хоолойгоо илэрхийлэгч, сурсан мэдлэгээ үе тэнгийнхэн, сургууль, гэр бүл, дүүрэг, хороондоо түгээн дэлгэрүүлэгч, гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөгч идэвхтэй оролцогч болгох зорилготой юм.
2026/06/05
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/06/05
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/06/05
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.