Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 5 суманд 0.0-2 мм, Дорнод аймгийн 6 суманд 0.2 мм, Өвөрхангай аймгийн 5 суманд 0.1-2 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.0 мм тунадас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.
Төлөв байдал: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо ачааны автомашины тэвш дээр зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 10:37 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн "Kia Rhino" загварын ачааны автомашины тэвш дээр 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууцны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ын 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/05
ЗарлалОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
2026/06/05
Шинэ мэдээЦэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна