2024/06/14
Шинэ мэдээЕвропын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ.
2024/06/14
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
2024/06/14
Шинэ мэдээАлдаа, оноо, амжилт, бүтээлээ дүгнэх түүхт 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Албаараа овоглодог үе, үеийн алба хаагчдын хувьд төрдөө зүтгэсэн зүтгэл, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг, аварсан хүн, эд хөрөнгө гээд амжилт, бүтээлээ ч үнэлүүлж, хэзээ ч төсөөлж байгаагүй шагналууд энгэрт гялалзах нь хэн бүхэнд бахдалтай сайхан. Тиймээс шинэхэн гавьяатуудынхаа төлөөлөл болгож ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболдыг онцлон ярилцлаа.