Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн “Автомашин зөөвөрлөгч” бүтээл тэргүүллээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт ирэх есдүгээр зохион байгуулахтай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байгууллагын анги, салбарын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд харьяа, анги, салбаруудын 11 байгууллагын 15 бүтээл ирснээс НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай багийн “Автомашин зөөвөрлөгч” бүтээл тэргүүллээ.

 

Харин дэд байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн  аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөн, ахлах ахлагч Б.Наранбаатар нарын “Хийгээр хоолой шалгах” бүтээл, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Ц.Батхишиг нарын “Автомашины гал түймэр болон хорио цээрийн дэглэмийн үед ашиглах зөөврийн хошуу” бүтээл шалгарсан юм.

 “Автомашин зөөвөрлөгч” бүтээл нь гал түймрийн дуудлагаар түргэн шуурхай хүрэлцэн очих үед зам гарц хааж тавьсан машинуудыг минут 30 секундын хугацаанд холдуулж, зам гарцыг чөлөөлөх үүрэгтэй. Машин зөөвөрлөгчийн нэг дугуй нь 160-200 кг  буюу  нийт 3 тоннын даацын чадалтай. Мөн түргэн тусламж болон цагдаагийн алба хаагчид шуурхай албаны автомашинаар албан үүрэг гүйцэтгэж байх үед гудамж зам талбайг чөлөөлөхөд ч ашиглах  боломжтой юм. 

“Хийгээр хоолой шалгах”  төхөөрөмж нь гал унтраах үйл ажиллагаанд ашиглагддаг 51, 66, 77 мм хоолойг туршин шалгах зориулалттай. Тухайн бүтээлийг ашигласнаар гал унтраах хоолойнд гарсан гэмтлийг тодорхойлох боломжтой.

“Автомашины гал түймэр болон хорио цээрийн дэглэмийн үед ашиглах зөөврийн хошуу” нь хаана ч зөөвөрлөх, гал унтраах автомашин, ариутгалын автомашин, зөөврийн мотопомптой холбон ажиллуулах боломжтой. Ариутгалын бодисыг  25-450 өнцөгтэйгээр цацруулан өгөх зориулалттай. Автомашины доод эд ангийг таван секундэд бүрэн ариутган, халдваргүйжүүлэх боломжтой төхөөрөмж гэдгээрээ тус бүр онцлогтой юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.